Нүүр хуудас
 


          Хакерууд ямар нууц үгийг үзэн яддаг вэ?




Хакерууд ихэвчлэн дундажаар 20 доллараа хүний нууц үг гаргаж өгдөг.
Тэгээд ихэвчлэн exploit tools  ашиглаж нэг секундэд хэдэн сая нууц үг гаргаж авч чаддаг. Иймэрхүү үнэгүй программууд интернетэд зөндөө бий.

Үгсийн санг март.... Дээр хэлсэн үнэгүй программууд ихэвчлэн толь бичигт байдаг үгсээс хайлтаа эхэлдэг байна.

Нэг ашигласан пассвордоо дахиж битгий өөр аккаунтад ашигла. Энэ нь ер нь их зөв шүү. Та одоо нэг тоглоомын сайтад бүртгүүллээ гэж бодъё л доо. Гэтэл тэдний нууц үгийн сан алдагдах ч юмуу эсвэл админ нь хар малгайт хакер байвал яанаа.

Холбоо үгс ашигла. За та өөрөө л мартчихгүй бол энэ их дажгүй арга байгаа юм шүү. Крак программууд ихэвчлэн багаасаа эхэлж хайдаг болохоор урт үг л байвал урт хугацаа зарна гэсэн үг.

Нууц үгэндээ том жижиг үсэг холь. Бас дээрээс нь англиар уншигдахгүй ч өөр хэлээр уншигдахаар байрлуулж бас болно гэсэн үг. Жишээ нь монгол гэдэг үгийг bkyukl латинаар бичвэл ийм л болж байна.

LastPassSplashData  энэ сайтууд таны сольсон ч юмуу ер нь нууц үгсийг тань хадгалж өгдөг юм байна шүү. Энийг би гэхдээ одоо л сонсож байна. Ийм балай зүйлээр яадаг байнаа. Толгойдоо хадгалж явбал барав.

Нууц асуулт буюу security questions гэж байдаг ш дээ тээ. Тэрнээс дараах хязгаарлагдмал хариулт бүхий асуултанд битгий хариул гэнээ. Жишээ нь таны дуртай өнгө гэх мэт.... Үсрээд л та 20 өнгө нэрлэх байлгүй
 
Ямар нэг сайтад бүртгүүлэхээр бол өөрийн яг хэрэглэдэг мэйлээр битгий бүртгүүл гэнээ. Энэ ч яах аргагүй зөв шүү. Хакдуулдаггүй юм гэхэд спамны бай болоод ядаргаатай л байдаг биз дээ.

 
 
   
 
Bu web sitesi ücretsiz olarak Bedava-Sitem.com ile oluşturulmuştur. Siz de kendi web sitenizi kurmak ister misiniz?
Ücretsiz kaydol