Хакер гэж хэн бэ?
Хакерууд бол компьютерийн систем дэх алдаа, нууцлалийг сонирхон судалдаг хүмүүс юм. Түүнийг илүү сайжруулж хамгаалах арга замыг үргэлж эрэлхийлэх дуртай байдаг. Хакерууд Интернэтийг өргөжүүлж, UNİX үйлдлийн системийг одоо бидний хэрэглэж байгаа хүртэл хөгжүүлсэн юм.
Нөгөө талаар вэбд (системд ) зөвшөөрөлгүй нэвтрэхийг хакердах гэж ойлгож болно. Олон хүмүүс Хакеруудыг сайн хүмүүс Кракеруудыг муу хүмүүс гэж ойлгодог нь ташаа ойлголт юм. Хакерууд заримдаа кракеруудаасаа ч илүү муу зүйлийг хийх нь элбэг байдаг. Яагаад гэвэл мэдлэгийн хувьд Хакерууд нь хэзээд Кракеруудаас илүү бөгөөд хэрэв нэгэнт л илүү мэдлэгтэй юм чинь тэр мэдлэгээ муу зүйлд зарвал яахыг та ойлгож байгаа байх. Харин Кракерууд бол хэзээд муу хүмүүс байдаг гэж ойлгоход нэг их буруудахгүй ээ.
Linux пингвиний зурагтай эмблемтэй байдаг бол, FreeBSD чөтгөрийн зураг бүхий эмблемтэй байдаг. Тэгвэл Хакеруудад эмблем бий юу?
Энэ эмблемийг 2003 оны 10 сараас хэрэглэж эхэлсэн. Энд тэнд доорх дүрсүүдийг тавьсан байвал, та Хакеруудын эмблем гэж ойлгох хэрэгтэй болох нь. Харин хэн нэгний компьютерийг Хакердчихаад доорх эмблемийг тавихыг хориглодог. Кракеруудад зориулаагүй гэсэн үг л дээ. Хэрэв энэ эмблемийг ашиглах бол дараах сайтаас шууд аваад хэрэглэж болно. http://www.catb.org/hacker-emblem/glider.png
Энгийн текст хэлбэрээр бичих тохиолдолд доорх байдлуудаар бичдэг.
1_|0|_| [ ][*][ ] [ ][0][ ] 0 1 0
1_1_|0| [ ][ ][*] [ ][ ][0] 0 0 1
|0|0|0| [*][*][*] [0][0][0] 1 1 1
Хакерыг яаж таних вэ? Хамгийн сайн Хакер хэн бэ?
Миний бодлоор хамгийн "Сайн" Системийн Админ бол Хамгийн "Сайн" Хакер. Яагаад гэвэл Системийн Админууд өөрсдийн хийсэн юмаа хакердуулахгүйн тулд өөрөө өөрийнхөө системийн алдааг хайдаг. Тэгсээр байгаад "Сайн" хакер болчихдог. Гэхдээ бусад хүмүүс "Сайн" Хакер гэж ярьдаггүй бөгөөд "Elite Наскеr" гэж нэрлэж заншжээ.
"Хүн эхлээд эвдэж сурдаг, дараа нь засаж сурдаг" гэсэн нэг үг байдаг. Вэбийг хакердах гэж байгаа хүн довтолгооны ганц л арга мэддэг байхад хангалттай бол харин вэбээ хакердуулахаас хамгаалж байгаа хүн бүх аргыг мэддэг байх хэрэгтэй байдаг. Иймээс "Сайн" Системийн Администратор болоход хэр их хөдөлмөр орох нь харагдаж байгаа байх.
Хакеруудын ангилал
Хакеруудыг дотор нь Цагаан Хакер (White hacker), Саарал Хакер(Grеу hacker), Хар Хакер (Вlаск hacker) гэж 3 ангилдаг.
Цагаан Хакер: Сайн санаат хакер гэж ойлгож болно. Хэрэв Цагаан Хакер вэбээс (системээс) ямар нэг алдаа буюу нүх олбол энэ тухайгаа тухайн вэбийн Админд нь мэдэгдэж засуулах буюу өөрөө засах аргыг нь хэлж өгдөг. Цагаан Хакерууд нь Хар Хакеруудтай яг адилхан програм хэрэглэх боловч тэд файлыг устгах, ямар нэг мэдээлэл хулгайлах зорилгоор ашигладаггүй.
Хар Хакер: Нэрнээс нь хараад л та шууд ойлгож байгаа байх. Товчхондоо бол Цагаан Хакерын яг эсрэг нь. Хүний юманд нэвтэрч ороод устгаж, зугаагаа гаргаж явдаг хүмүүс.
Саарал Хакер: Дээрх хоёроос аль алиных нь шинж чанарыг агуулсан хүмүүс. Хааяа устгаад л хааяа засаад л. Ихэнх Хакерууд энэ төрөлд ордог.
Newbie: Хэрэв та дөнгөж шинээр сурч эхэлж байгаа бол танд энэ нэрийг өгөх нь дээ.
Дээр нь бас нэг Хакерын төрөл байдаг нь Script Kiddies буюу Script Weenies юм. Эдгээр нь хакердах талаар ямар ч мэдлэггүй байж болох бөгөөд Хакеруудын хийсэн бэлэн програмуудыг (Tools) ашиглаад өөрөө ч мэдэлгүй хакердчих тохиолдол байдаг.
Хакерын мэдлэг
Хакер болохоор сурч эхлэхэд насны хязгаар гэж байхгүй бөгөөд таны авьяас, хөдөлмөр хоёроос чинь гол нь шалтгаална.
Маш олон төрлийн програмууд (Tools) байдаг бөгөөд эдгээрийг анх системийнхээ алдааг хянах зорилготой бүтээдэг ба аливаа юмыг сайн муугийн алинаар нь ч ашиглаж болдгийн тод жишээ юм.
Гэхдээ бусад хүний бичсэн бэлэн програм ашиглаж байгаа хүн тэр програмыг бичсэн хүнээс ямагт нэг болон нэлээд алхмын хойно явдаг гэдгийг санах хэрэгтэй.
Хакер болохын тулд дараах зүйлсийг зайлшгүй мэддэг байх ёстой.
1. Хэрэв ямар нэг програмчлалын хэл мэдэхгүй бол Руthon хэлнээс эхлэх хэрэгтэй. Дараагийн сурах хэл бол С болон С++ хэл, Руthon хэлнээс илүү чадварлаг бөгөөд сурахад ч гайгүй. Энэ бол зөвхөн үндсэн шалгуур бөгөөд хэрэв сайн хакер болъё гэвэл програмчлалын олон хэл мэддэг байх хэрэгтэй. С доод түвшний учраас цаанаа яг юу хийгээд байгаа нь харагддаг. Харин Java дээр цаанаа юу болоод байгаа нь ч мэдэгддэггүй. Нөөцөлсөн зайгаа хүртэл устгасан үгүй нь мэдэгддэггүй хэл шүү дээ. Гэхдээ програм бичихэд илүү хурдан учраас сурахад илүүдэхгүй. С/С++ хэлийг сайн мэддэг хүнд бол эдгээр хэлнүүдийг сурахад хэд хоногийн л ажил болох байх. Мөн Хакеруудын сурах нэг хэл бол LISР програмчлалын хэл юм.
2. UNİХ үйлдлийн системийн үндэс. Ер нь бол Windows, Linuх хоёрыг нэг зэрэг компьютер дээрээ суулгаад суралцаад бай. Мөн Ыпих хэрэглэгчдийн холбоо энэ тэрд элсвэл бүр ч зүгээр.
3. Бас нэг сурах ёстой хэл байгаа, гэхдээ програмчлалын хэл биш шүү. Олон улсын хэл English. Гэхдээ Орос юмуу Герман хэлний аль нэгийг мэддэг байхад зүгээр. Эдгээр хэл дээр Хакерын тухай ном, форумууд зөндөө байгаа.
4. ТСР/IР яаж ажилдгийг мэддэг байх зайлшгүй шаардлагатай.
5. Интернэтийн үндэс, түүн дээрх янз бүрийн үйлчилгээнүүд. (DSN, FTP, HTTP, SSH, Telnet гэх мэт)
6. Хамгаалалтын талаарх бага зэрэг мэдлэг. (Firewall, Рroxies, Рacetfiltr гэх мэт)
7. Хамгийн сүүлчийн хэрэгтэй зүйл бол Хакерын сэтгэхүй.
NEMOX БАГ..
Хакер гэдэг нэр томьёо нь анх компьютертай ямар ч хамааралгүй хүмүүсийг хэлдэг байв. “Хак” гэдэг нь англи хэлэнд сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг бөгөөд хакер гэдэг нь эрт үед модоор урлагийн хосгүй үнэт бүтээл туурвидаг уран гарт мужаануудыг хэлдэг байжээ. Жараад оны үед Массачусетийн Технологийн Их сургуулийн дэргэдэх төмөр замын загварын клубд хуучны телефон хэрэгслүүд хандиваар очсон байна. Үүнийг ашиглан тус клубийнхэн замын зангилаануудыг утасны дугаар залган хянах системийг бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийн хэрэглээгээ “хакинг” гэж нэрлэж өөрсдийгөө хакерууд гэж нэрлэсэн. Ер нь заавал компьютерийн програм ч биш харин ямар нэгэн зүйлийг маш сайн хүний анхаарал татаж чадахуйц хийж бүтээснийг хакинг гэдэг байжээ. Одоо үед хакер гэдэг нэр нь мэдээллийн хулгайч, дээрэмчин, үймүүлэгч, вирус зохиогч, системийн програмист гээд бүх зүйлийг хамрах болсон. Энэ нь хуучны хакеруудад таагүй сэтгэгдэл төрүүлж тэд зарим нэг ялгааг гаргахын тулд крекер гэдэг нэрийг хэрэглэхийг сэтгүүлчдэд санал болгосон ч төдийлөн нийтэд түгээмэл болоогүй билээ. Крекер бол ямар нэг ашиг сонирхлын дагуу хуулиар хамгаалагдсан програм хангамжийн хамгаалалтыг эвдэлдэг програмист юм. Иймээс хакинг гэдэг ойлголтыг зөвшөөрөлгүйгээр компьютерийн системд нэвтрэх хэмээн ерөнхий ойлголтоор ашиглаж байна.
Дотоод Хакер
Дотоодоос ирэх дайралт бол хамгийн түгээмэл бөгөөд санхүүгийн хувьд алдагдал их хүлээдэг. Дайралтын зорилго нь өшөө авалт, ашиг олох болон хувийн шалтгаануудтай байдаг. Байгууллагаас халагдсан хөөгдсөн ажилчид нь энгийн хэрэглэгчээс системийн програмист хүртэл байж болох тул тэд системийн талаарх өөрсдийн мэдлэгийг ашиглан санхүүгийн гэхээсээ илүүтэй хор хөнөөл бүхий зүйл учруулахыг хүсдэг. Ж/нь: Патрик МакКен өөрийн ажлын серверт интернэтээр нэвтрэн орж 675 компьютерийн файлыг устгаж, санхүүгийн мэдээг өөрчилж корпорацийн албан ёсны борлуулагч, үйлчлүүлэгчдэд ташаа мэдээллийг цахим шуудангаар илгээсэн. Түүнд зургаан сар холбооны шоронд хорих ял оноож, хохирол болох $13614 долларыг төлөхийг тушаасан байна.
Байгууллагад гэрээгээр болон зөвлөхөөр ажилладаг хүмүүс мөн л дайралтыг хийдэг. Дэн Келлэрийн техникийн сервис компанийн гэрээт багш Абарбанел өөрийн хөлсөө нэмүүлэхийг хүсээд татгалзсан хариу сонсжээ. Үүнийхээ хариуд тэрээр байгууллагын сүлжээнд нэвтрэхээр оролдож байгууллагын цахим шууданг хэдэн зуун захиагаар бөмбөгджээ. Мөн Дэн Келлэр -ийн цахим шуудангийн хаягийг төрөл бүрийн захидлын жагсаалтад бүртгүүлж шаардлагагүй мэдээллээр түүнийг дарж, Дэн Келлэрийг өрөнд орсон мэтээр захиа цацжээ. Энэхүү дотоод хакер гэдэг нь газарзүйн байрлалын хувьд гадна дотно гэж ангилсан хэрэг бус харин байгууллагад хамаарах дотрын хүн гэдэг ойлголтоор авч үзсэн хэрэг юм.
Гадаад хакер
Компьютерийн сүлжээ хурдацтайгаар өсөж байгууллагууд интернэтэд холбогдож байгаа энэ үед үүнтэй холбогдон голдуу өсвөр насны хүүхдүүд хакинг хийж байна. Гэхдээ энэ хакерууд ихэвчлэн танин мэдэхүйн зорилготой байдгаас бус санхүүгийн зорилго агуулах нь ховор байдаг. Харин мэргэжлийн хакерууд бол алхам бүрдээ мэдээлэл цуглуулахыг зорьдог. Бусад хүн тэр хүнд мэдээлэл өгч байх чадварыг эзэмшсэн хүмүүс байдаг. Уг хүмүүсийн нэлээд хувийг засгийн газар тусгай байгууллагад ажиллаж байсан хүмүүс эзэлдэг бөгөөд зарим тохиолдолд зохион байгуулалттай болж нэгдсэн байдаг. Хакердсан шалтгаан нь янз бүр байдаг. Ойлгомжтой байх үүднээс эдгээр шалтгаануудыг бодит жишээн дээр авч үзье.
Танин мэдэхүйн зорилгоор
Хорин найман настай компьютерийн мэргэжилтэн баруун америкийн 2585 компьютерийг 350 жилийн настай шинэ анхны тоо олох зорилгод ашигласан байдаг. Гэм хоргүй тоглоом хийх зорилгоор хакердахаас гадна тус сүлжээний администраторт сүлжээнд алдаа цоорхой байгааг анхааруулж өгдөг. Оклахама мужийн залуу Өдрийн сонины вэб хуудсаар дамжуулан санамсаргүйгээр хамгаалагдсан компьютерт нэвтэрч мэдээлэл авсан хэрэгт буруутгагджээ. FrontPage болон браузер ашиглан тэрээр нууц үг бүхий файл мэдээллийг олж авчээ. Тэрээр энэ тухайгаа тус сонины редакторт хэлж энэ бүх явц санамсаргүй тохиолдол хэмээсэн ч хуулийн дагуу буруутгагдсан тохиолдол бий.
Хувийн шалтгааны улмаас
Халагдаж гоморхсон ажилтны нэг болох Брэт МакДанэл DOS дайралт ашиглан Tornado De¬velopment -н системийг бүхэлд нь унтрааж 3 долоо хоногт 5 удаа системд нэвтэрч 11000 гаруй хэрэглэгчдийг спамаар булж $325000 -ийн хохирол учруулжээ.
Улс төрийн зорилгоор
Өөрсдийгөө интернэтийн хар барс хэмээн нэрлэсэн бүлэг зарим орнууд, үүний дот